Бээжингийн олимпийн бамбарыг 22-ны өдөр Хятадын дорнод нутгийн Жэжян мужийн Нинбөд хотод дамжуулж эхлэв.
Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж байгаагаа илтгэхийн төлөө Олон улсын олимпийн хороотой зөвшилцөөд 5-р сарын 19—21-ний өдрүүдэд Бээжингийн олимпийн бамбар дамжуулах ажиллагааг 3 хоног завсарласан юм. 22-ны өглөөний 7 цагаас бамбарыг үргэлжлүүлэн дамжуулж, эхний гарааг Нинбө хотын Бэйлүнь далайн боомтоос эхэлжээ.
Нийт 118 хүн дамжуулах ажиллагаанд оролцож, 12.8 километрын зайд дамжуулна. Мөн өдрийн үдээс хойно, Бээжингийн олимпийн бамбарыг Жэжян мужийн Жяшин хотод дамжуулах болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|