Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 21-ний өдөр сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Майхнаар үргэлжлэн туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын тал хүсч байна гэж тэмдэглэжээ.
Сычуаний газар хөдөлсөн нутаг районд юуны өмнө майхнаар туслахыг Хятадын талаас саяхан олон улсын хамтын нийгэмлэгт хүссэнд их олон улс орон болон байгууллага түргэн хариу өгч, Хятадын талд их олон майхан яаралтай хангасан байна. Үүнд Хятадын тал чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна гэж Чинь Ган тэмдэглэжээ.
Гамшигт дайрагдсан хүн олон учраас тэдэнд орон байр хангахад бас их хэмжээний майхан тулгам шаардлагатай байна. Нэн олон майхны тусламж юуны өмнө яаралтай хангахыг Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгт дахин хүсч байна гэж Чинь Ган бас илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|