• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 11:13:27    
Гамшигт нэрвэгдсэн иргэдийн амьдралыг баталгаажуулна

Синьхуа Агентлаг

      Одоо газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы Иргэдийн засаг захиргааны салбарынхан гамшигт нэрвэгдсэн районы иргэдийн амьдралыг төвхнүүлэхээр гол болгон, эдгээр нутгийн хэвийн үйлдвэрлэл амьдралыг түргэн сэргээж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн үндэсэн амьдралыг сайтар баталгаажуулах хэрэгтэй гэж Хятадын Иргэдийн засаг захиргааны сайд Ли Шюежюй 21-ний өдөр Бээжинд онцлов.

      Тэрээр Хятадын хэмжээний иргэдийн засаг захиргааны системийн Вэньчуаний онц их газар хөдлөлтийн районд тусламж үзүүлэх он-лайн хурал дээр хэлэхдээ, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы Иргэдийн засаг захиргааны салбарынхан иргэдийн амьдралыг үнэнхүү сайтар төвхнүүлж, иргэдийн хүнс тэжээл, нөхвөрийн мөнгө, амьдралын хэрэгцээ бүхий эд барааг тараах ажллыг сайтар хийж, тэдний орон байр, хоол хүнс, хувцас хөнжил, эмчилгээ эрүүл мэнд зэрэг талын хүндрэлийг нь зохицуулах хэрэгтэй гэжээ.

      21-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний онц их газар хөдлөлтөд 41 мянга 353 хүн амь үрэгдэж, 274 мянга 683 хүн бэртэж шархдаж, нийт 32 мянга 666 хүн алга болсон байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\