• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 15:13:54    
Олимпийн бамбарыг Сычуаньд дамжуулах цагийн хуваарт зохицуулалт хийв

Синьхуа Агентлаг

      Бээжингийн олимпийн бамбарыг дамжуулах ажиллагааг 22-ны өдрөөс үргэлжлүүлэв. Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид олимпийн бамбар дамжуулах ажиллагаанд зохицуулалт хийж, Бээжинд дамжуулахаас өмнөхөн 8-р сарын 3-5-ны өдрүүдэд дамжуулахаар болжээ.

      Сычуань мужийн Вэньчуаний гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдийн гамшигтэй тэмцэн авран туслах ажлыг дэмжихийн төлөө, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо Сычуань мужийн олимпийн бамбар дамжуулах ажиллагаанд тусгай тохируулалт хийж, Сычуаньд дамжуулах цагийг Бээжинд орж ирэхээс өмнөхөн өөрөөр хэлбэл уулын 6-р сарын 15-18-ны өдрүүдэд дамжуулах байсныг 8-р сарын 3-5 өдрүүдэд болгон зохицуулсан бөгөөд дамжуулах ажил эхлээгүй муж, өөртөө засах район, шууд харьяа хотын дамжуулах төлөвлөгөөнд нэлээд өөрчлөлт хийсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\