• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 17:23:35    
Сычуаний хүчтэй газар хөдлөлтөд гамшигдсан газар нутгийн талбай 100 мянган хавтгай дөрвөлжин км-т хүрчээ

CRI

     Хятадын Нутаг Дэвсгэр, Эх Баялгийн Яамны орлогч сайд Юнь Шяосү 22-ын өдөр Бээжинд хэлэхдээ, 5-р сарын 12-ын өдөр Сычуаний Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшигт хамрагдсан газар нутгийн талбай 100 мянган хавтгай дөрвөлжин км-т хүрсэн байна. Хамарсан хүрээ өргөн, хэмжээ гүн, аюул ихтэй, үргэлжилсэн хугацаа урт зэрэг нь түүний онцлог болно гэжээ. Юнь Шяосү Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Сычуань, Ганьсү, Шаньши зэрэг гамшигт хүнд дайрагдсан нутаг район бол уул нурах, шавар шороо урсах зэрэг геологийн гамшиг ихтэй нутаг юм гэлээ.

     Холбогдох судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, Вэньчуаньд 8 баллын газар хөдөлсний дараа, гамшигт дайрагдсан газар нутгуудад геологийн гамшиг болж, уул нуралт, шавар шорооны урсгалд байшин барилга нурж, их олон хүн эндэж шархдан, авто зам, төмөр зам, гүүр, шуудан холбоо зэрэг дэд бүтцийн барилга байгуулалт ихээр эвдэгдэж, газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд асар их гарз хохирол учруулсан байна.

     Юнь Шяосү хэлэхдээ, Нутаг Дэвсгэр, Эх Баялгийн Яам 800 гаруй мэргэжилтэн, техникчдээ гамшигт дайрагдсан газар нутаг руу илгээж, геологийн гамшгийн байдлын талаар шинжилгээ хийлгэхийн зэрэгцээ бас тухайн нутгийн ард иргэдийг орон байртай болгох, гамшгийн дараах сэргээн босголтын газар сонголтод үйлчилгээ хангаж байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\