• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 17:25:56    
Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд 51 мянга 151 хүн амь үрэгджээ

CRI

      Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын төлөөлөгч Гүө Вэйминь 22-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иргэдийн засаг захиргааны яамны бүртгэлээс үзвэл, 22-ны өдрийн 10 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний 8 баллын газар хөдлөлтөд 51 мянга 151 хүн амь үрэгдэж, 280 гаруй мянган хүн бэртэж шархдан, нийт 29 мянга гаруй хүн алга болсон байна гэжээ.

      22-ны өдрийн 14 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газрын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажилд оруулсан хөрөнгө мөнгө 13 тэрбум 975 сая юаньд хүрэв. 22-ны өдрийн 12 цагийн байдлаар гадаад дотоодын хандивын мөнгө төгрөгийг 21 тэрбум 400 сая юань хүлээж авсан юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\