2-ны өдөр Сычуань мужийн төв Чэндү хотын тэргүүний техник нээн хөгжүүлэх бүсэд байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дээд удирдах хүмүүс манай радиогийн сурвалжлагчид тусгай яриллцлага өгч, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх гамшгаас аврах явцад Хятадын газрийн газар, ард түмний илрүүлсэн хүчин чадал, цог зоргийг тэд үнэлэн сайшаав.
Ериксон цахилгаан холбооны хязгаардмал хариуцлагатай компанийн гүйцэтгэгч дэд ерөнхий захирал, Малайз харьяалалтай хятад хүн ноёон Линь Чинвэнь хэлэхдээ, гамшигтай тэмцэх гамшгаас аврахад Хятадын засгийн газрын хийсэн бүхэн надад гүн сэтгэгдэл өгсөн. ямар нэгэн хүний засгийн газартаа гомдож байгааг би ер дуулаагүй, тэд засгийн газрынхаа гамгшийн байдлын тухай ил тод байр суурь, гамшигтай тэмцэх гамшгаас аврах бүх хүчин чармайлтад сэтгэл ханамжтай байна. Ерөнхий сайд Вэнь Жяабаогийн гамшигтай тэмцэх гамшгаас аврах явцад сэтгэлийн угаасаа хэлсэн үгнүүд надад мартагдашгүй хоногшсон гэжээ.
Сингапурын Цахилгаан холбоо шинжлэх ухааны Чэндүгийн хязгаардмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Виллиам Кан Киан Хок хэлэхдээ,Хятадын засгийн газар энэ удаа маш сайн зохион байгуулалттай, өндөр үр ашигтай ажилласан байна гэжээ. \Урангоо орчуулж, Баатар хянав\
|