• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-23 15:02:35    
Вэньчуаний газар хөдлөлтөд 55 мянга гаруй хүн нас барав

CRI

      Хятадын Сычуань мужийн орлогч дарга Ли Чэнюнь 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 22-ны өдрийн 19 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний их газар хөдлөлтөд Сычуань мужийн 55 мянга 239 хүн нас барж, 281 мянга 66 хүн бэртэж гэмтсэн бөгөөд 24 мянга 949 хүн сураггүй алга байна гэжээ.

     Тэрээр Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, газар хөдлөлт болсоны дараа цэргийн ангийн авран туслах 140 мянга гаруй дайчид болон 50 мянга орчим эмч сувилагч гамшигт нэрвэгдсэн нутагт хүрэлцэн очиж авран туслах ажилд оролцож, нурсан байшин барилга дороос нийт 84 мянга орчим хүнийг аварсан байна гэжээ.

     Бүрэн бус бүрэтгэлээс үзвэл, энэ газар хөдлөлтөд нурч сүйрсэн болон ноцтой эвдэрсэн байшин барилга 10 сая гаруй таслага байж, олон сая хүн орох гэргүй болсон гэж тэрээр мөн танилцуулсан байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\