• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-23 15:04:13    
Авран туслах ажил үр ашигтай, эмх цэгцтэй байна

CRI

      Сычуань мужийн газар хөдлөттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажил үргэлжлэн өндөр үр ашигтай, эмх цэгцтэй явагдах болно гэж Хятадын Сычуань мужийн орлогч дарга Ли Чэнюнь 23-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

      Тэрээр хэлэхдээ, холбогдох талууд үргэлжлэн бүх хүчин чадлаараа амьд байгаа хүмүсийг аварч, авран туслах цар хүрээгээ тэлж, хүн авархаар гол болгож байснаа зохистой үед гэмтэж бэртсэн хүмүүсийн амь насыг аврах явдлаар гол болгож, гэмтэж бэртсэн хэсэг хүнийг бусад муж хотод амжин шилжүүлж, хүний нас баралтыг чадхын хир хамгийн дор хэмжээнд байлгахаар чармайх болно. Үүний зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн хүн ардыг арга сүвэгчлэн төвхнүүлж, тэд нарын идэх хоол, уух цэвэр устай байхыг баталж, гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардын 98 хувийг нэг сарын дотор аюулгүй, хямд, тохиромжтой түр цагийн орон сууцтай болгохор чармайх болно гэжээ.

      Сычуань муж нь өвчин тахлаас сэргийлэх ажлаа чангатгаж, дэд бүтэцийн тоног төхөөрмжийг засан сэлбэх ажлаа шалавдуулж, гамшгийн дараах сэргээн босголтод нааштай бэлэтгэж, эдийн засаг нийгмийн хөгжлөө хамгийн их хүчин чармайлтаар ахиулах болно гэж мужийн орлогч дарга Ли Чэнюнь хэллээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\