
Хятад улсын дарга Хү Жиньтао 22-ны өдөр Хятадын зүүн өмнөд нутгийн Жэжян мужийн Хүжөү хотод хүрч, гамшигт туслах майхан үйлдвэрлэж байгаа байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд майхан үйлдвэрлэж байгаа хэсэг аж ахуйн нэгжтэй яриа уулзалт хийж, аж ахуйн нэгжүүд чармайн ажиллаж, авран туслах майхан үйлдвэрлэх үүргээ чанарын өндөр түвшинд үр ашигтай биелүүлэхийг онцолсон байна.
Нэг сарын дотор 900 мянган майхан үйлдвэрлэхийг Хятадын засгийн газар шаардсан байна, Жэжян бол майхан үйлдвэрлэх аж ахуйн нэгж нэлээд төвлөрсөн муж учраас авран туслах майхан үйлдвэрлэж байгаа юм байна.
Үүний дараа дарга Хү Жиньтао майхан үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн хэсэг хариуцлагатай хүнтэй яриа уулзалт хийсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|