23-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд 55 мянга 740 хүн эндэжээ. Одоо, 11 сая 360 мянга гаруй хүнийг аюулгүй газарт шилжүүлээд байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын ерөнхий командлалын газраас эрх олгосны дагуу, Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албын 23-ны өдөр мэдээлснээс үзвэл, 23-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Вэньчуаний газар хөдлөлтөд 290 мянга гаруй хүн бэртэж, 24 мянга 960 хүн сураггүй байна. Дотоод гадаадаас өгсөн хандивын мөнгө, бараа 24 тэрбум 600 сая гаруй юаньд хүрсэн байна.
23-ны өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, газар хөдлөлтийн гамшгийн улмаас бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүн 73 мянга 900-д хүрч, 28 мянга 300 гаруй хүн одоо мөн эмнэлэгт хэвтсээр байна. Гамшигт дайрагдсан Сычуаний нутаг районы эмчилгээ, эрүүл ахуйн салбарт үйлчилж байгаа нийт ажилтан 86 мянга 500 гаруйд хүрчээ.
23-ны өдрийн 14 цаг хүртлэх байдлаар, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажилд орон нутгийн шат бүрийн Засгийн газраас 14 тэрбум 600 сая гаруй юань санхүүжүүлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|