Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үе өгүүлэл нийтэлцгээж, Хятадын гамшигтай тэмцэж гамшггас авран туслаж байгаа ажил нь түрэн шуурхай, үр ашиг ихтэй, холын харцтай, хүмүүлгийн үзэл санааг харуулсан байна гэж сайшаажээ.
Ассошиэйтэд пресс агентлаг 19-ний өдөр Дү Жян-яниас ирүүлсэн мэдэлэлдээ тэмдэглэхдээ, Хятад улсын дотоодод, газар хөдөлсний дараа хандив өргөх ажиллагаа эрчтэй явагдаж, их олон энгийн иргэд хувийн машинаа барьж, Засгийн газрын болон цэцэг ангийн авран туслах эгнээнд оролцсон байна гэжээ.
Үүнээс гадна, Сингапур, Колумби, Шинэ Зеланд, Австрали зэрэг орны сонин сэтгүүлүүд ч өгүүлэл нийтэлж, Хятадын гамшигтай тэмцэж гамшгаас авран тусалж байгаа байдлыг сайшаан тэмдэглэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|