Хятадын усан ашиглалтын яамны гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах командлалын газрын сүүлийн үеийн мэдээгээр: Сычуань мужийн 9 шяний газар хөдөлж, уул нуурснаас болж бүрэлдсэн 33 нуурны дотрохь 9 нуурны аюултай байдлыг арилгаад байгаа юм байна, гэвч Тан Жяшаний нуурны байдал мөн л хүнд хэвээр байсаар байна.
Холбогдох зүтгэлтэдийн хэлснээр өнөө хур бороон үеэрийн хугацаа болсон тул нуур гэнэт сэтэрвэл дахин үүсэх гамшиг нь нэн аюултай байх болно. Усан ашиглалтын яам цаг тухайд нь мэргэжилтэд зохион байгуулж, нуурны эсэрдлийн байдалд судалгаа хийж, аюулыг арилгах арга хэмжээ боловсруулан тогтоож, авран туслах ажлыг өрнүүлж байгаа юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|