Төрийн зөвлөлийн гамшигтай тэмцэж авран туслах ерөнхий командлын төв 13 дахь хурлаа 23-ны орой галт тэргэн дээр хийсэн байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөөлийн ерөнхий сайд, Төрийн зөвлөөлийн гамшигтай тэмцэж авран туслах ерөнхий командлын төвийн ерөнхий командлагч Вэнь Жябао хурлыг даргалсан байна. Хурал нь хижгээс сэргийлэх ажлыг байршуулж, гамшгийн дараахь сэргээн босголтын төлөвлөөгөөний хэсэг байгуулахаар тогтоол баталсан байна.
Гамшгийн дараа их хижиг гарахгүй байхыг батлах бол өнөөгийн хамгийн тулгам үүрэг, үүнийг хамгийн тэргүүн байранд тавих хэрэгтэй. Энэ ажлыг сайн хийхийн тулд 4 зүйлд сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй: Үүнд: 1. бүрэн гүйцэд хүрэлцхүйц хижгээс сэргийлэх теникийн ажилтад болон хяналтын ажилтад байхыг батлах ёстой. 2. хижгээс сэргийлэхэд хэрэгцээтэй эм бэлдмэлийг батлах ёстой. 3. бохирдлын эх үүсвэрийг арилгаж, бохирдол тархахаас сэргийлэх хэрэгтэй. 4. ундны ус болон хүнсний аюулгүйн байдлыг батлах хэргэтэй гэж хурлаас жаасан байна.
Гамшгийн дараахь сэргээн босголтын ажил бол урт хугацааны мөртлөө хатуу бэрэх ажил болох юм, юуны өмнө төлөвлөөгөө сайн зохион байгуулах ёстой гэж хурлаас бас онцолсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|