Хятадын Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд маш ихээр эвдэгдсэн Шаньши мужийн Баожигээс Сычуань мужийн Чэндү хүрэх төмөр замын 109-р нүхэн замыг засны улмаар 24-ний үдээс өмнө тэрэг нэвтрүүлж, Бао-Чэн төмөр замын тээврийн хэвийн байдлыг сэргээсэн байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зан Дэжян газар дээр нь шалган жолоодож хэлэхдээ: 109-р нүхэн замыг засаж, Бао-Чэн төмөр замын тээврийн хэвийн байдлыг сэргээсэн нь Сычуаний гамшгийн районы газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас авран туслах ажилд тус дэмжлэг үзүүлэх болон сэргээн байгуулалтын ажилд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Бао-Чэн төмөр зам нь Шаньши мужийн Баочэнгээс Сычуань мужийн Чэндү хот хүрч, замын бүх урт нь 669 км, энэ нь баруун хойт болон баруун өмнөхийг холбосон уулархаг районы төмөр зам болох юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|