
5-р сарын 23-ны орой, дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Медведевийн хамтаар Ардын их хурлын ордонд Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд туслаж байгаа Оросын авран туслах ангийн төлөөлөгчтэй уулзсан байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ: Оросын авран туслах анги хүчир бэрхээс айлгүй, бүх хүчнээрээ авран туслах ажилд оролцож, нуранги доор 127 цаг байсан нэг бүсгүйн амийг аварсан байна. Оросын авран туслах ангийн үйл ажилагаа нь хүмүүлгийн үзэл санааг харуулснаар барахгүй бас Хятадын ард түмэнд Оросын ард түмний өвөрлөж байгаа найрсаг сэтгэлийг харуулсан байна гэжээ. Дарга Хү Жиньтао Хятадын ард түмний өмнөөс тэдэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын авран туслах ангийн төлөөлөгч хэлэхдээ: дарга Хү Жиньтао хүлээн авч уулзаж байгаа нь Оросын авран туслах ангийн ажлыг дээд хэмжээнд үнэлсэн явдал болох юм, бид маш их баярлаж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|