Сычуань мужийн гадаад үйл хэрэг хариуцсан газрын танилцуулснаар, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд гадаадын иргэн болон Шянган Омений эх орон нэгтэй ах дүү нар эндсэн мэдээ аваагүй юм байна.
Бүрэтгэлээр, 5-р сарын 23-ны 10 цагийн байдлаар, Төрийн зөвлөлийн гамшигтай тэмцэж авран туслах ерөнхий командлын төвийн нэгдэлтэй зохицуулалт, өмнө фрондын авран туслах ангийн бүх хүчнээр авран тусалснаар АНУ, Их Британи зэрэг 21 улс орны иргэн болон Шянган Омений эх орон нэгтэй ах дүү нарыг нийт 454 хүнийг гамшигдсан район болон түүний эргэн тойрны районаас аюулгүй шилжүүлсэн байна. үүнд Германы хоёр иргэн аврагдах үеэр шархадсан байна. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|