Вэньчуаний газар хөдлөлтөөс тухайн нутаг районы хөдөө аж аухйн үйлдвэрлэл болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөний талаар саяхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн үр тариа болон хөдөө аж ахуйн мэдээлэл, урьдчлан сэрэмжлүүлэх системийнхэн анхны үнэлгээ хийж, энэ гамшгаас Хятадын үр тарианы үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө нь хязгаартай гэж үзсэн байна.
Үнэлгээний тайланд тэмдэглэхдээ, гамшигт дайрагдсан нутаг районы зонхилох иргэд тариа тарьж амьдардаг болохоор, үнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэх явдал тулгам шаардагдаж байна. Үүний зэрэгцээ, гамшигт дайрагдсан нутаг районы тариачдад үйлдвэрлэлийн эд материал түргэн хангаж, дэд бүтцийг засан сэргээж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нь эртхэн сэргээхэд туслах хэрэгтэй гэжээ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|