Сычуаний газар хөдлөлтийн районаас 8 пандаг төлөвлөгөө ёсоор Чэндүгээс тусгай нисэх онгоцоор 24-ний үдээс хойшийн 4 цаг 23 минутад Бээжингийн нисэх онгоцны буудалд авчирлаа.
Авчирсан 8 панда нь Үө Лүнгийн байгалийн дархан цаазтай районы 1-2 насны хоёр эр хоёр охин панда болно. тэд газар хөдлөлтөд гэмтэл аваагүй зөвхөн цочин сандарсан байна. одоо тэдний байдал маш сайн байна.
Энэ 8 пандаг Бээжинд авчирч байгаа нь олимпийг угтах ажиллагааг төлөвлөгөө ёсоор хийж байгаа бөгөөд Үө Лүнгийн байгалийн дархан цаазтай районы дарамтыг багасгаж байгаа болно.
Газар хөдлөлтөөс өмнө Үө Лүнд 63 панда тэжээж байжээ. Газар хөдлөлтөд 2 панда сураггүй болж, Я Ань, Бээжин руу 14 пандаг шилжүүлснээс гадна Үө Лүнд одоо 47 пандаг тэжээж байна. Тэд хүнсний дутагдалтай хүнд байдлаас гарч, биеийн байдал нь сайн байгаа юм байна. \Гэрэлт орчуулж, баясгалан хянав\
|