Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ерөнхий командлын газрын ерөнхий командалагч Вэнь Жябао 24-ний өдөр Сычуаний газар хөдлөлтөд гамшигдсан нутаг районд хүрч, гамшигт дайрагдсан ард олныг болгон тохинуулахдаа, авран туслах ажлыг сайтар хийхийн хамт, гамшигт дайрагдсан ард олныг ая тухатай байршуулж, гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг чухал байранд тавьж, гамшигт дайрагдсан нутаг раойны ард иргэдийн хэвийн амьдралыг 3 сарын хугацаанд сэргээхээр чармайн ажиллана гэж илэрхийлжээ.

Энэ удаагийн газар хөдлөлтийн гамшгийн голомт район-- Вэньчуань шяний Инь Шю сууринд Ерөнхий сайд Вэнь Жябао газар хөдлөлтийн байдалтай танилцахаар хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн дарга Бан Ги Мунтай уулзжээ. Вэнь Жябао хэлэхдээ, газар хөдөлсний дараа, дэлхийн олон орон болон НҮБ-аас Хятад улсад яаралтай тусламж олгосонд Хятадын Засгийн газар, ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэйгээр, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд лавтай ялалт байгуулна гэдэгт Хятадын ард түмэн бат итгэж байна гэжээ.
Бан Ги Мун хэлэхдээ, Хятадын гамшигт дайрагдсан нутаг районы сэргээн босголтод бүх хүчнээрээ туслахад НҮБ бэлэн байна гэжээ.
Мөн 24-ний өдөр Ерөнхий сайд Вэнь Жябао Сычуань мужийн хоёр эмнэлэгт хүрч, тусламж үзүүлж байгаа Куба болон Японы эмнэлгийн ангийнхныг эргэн үзэж, тэд болон тэдний улс оронд талархал илэрхийлжээ. 24-ний орой Вэнь Жябао газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлын хурал даргалан хуралдуулж, бэртэж шархадсан хүмүүсийг эмчлэн засах, хорио цээрийн ажлыг голчлон сайн хийж, гамшигт дайрагдсан ард олны амьдралыг ая тухатай тохируулан, бороон хур, цэцэрхийллийн улаас гарах уул нуралт, чулуу шорооны урсгалд хүн эндэж шархахаас сэргийлж, усан сан, далан хашлага, уул нуурснаас болж бий болсон нуур сэтэрч үер усдлын гамшиг болохоос сэргийлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|