• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-25 17:35:14    
Хятадын хурдны галт тэрэг үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхлэлээ

Синьхуа Агентлаг

     Хятадын хурдны галт тэрэг үйлдвэрлэх төслийг 25-ны өдөр зүүн хойд нутгийн Жилин мужийн Чан Чүнь хотод эхлүүллээ.

     Төслийг Чан Чүний зорчигч тээврийн вагон үйлдвэрлэх компани хэрэгжүүлж, хурдны галт тэргэний туршилтын төв, хурдны галт тэргэний үндсэний лаборатори тэрчлэн цагт 350 километрийн хурдтай галт тэрэг үйлдвэрлэх шугам зэргийг байгуулах юм байна. уг төсөлд нийт 2 тэрбум 800 сая юаний хөрөнгө оруулж, гурван үе шат хуваан 2009 оны 10-р сард биелүүлэх юм байна.

     Уг төслийг биелүүлснээр Чан Чүний зорчигч тээврийн вагон үйлдвэрлэх компани нь цагт 350 км тэрчлэн түүнээс хурдтай галт тэрэг судлан үйлдвэрлэх хүчинтэй болж, жилд хурдны 100 галт тэрэг үйлдвэрлэх чадалтай болж, бүтээгдэхүүн судлан хөгжүүлэх, үйлдвэрлэх техникийн талаар дэлхийн тэргүүний эгнээнд орох болно.

     Одоо Хятадад Бээжингээс Шанхайн чиглэлийн хурдны төмөр замыг 2010 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тухайн үед цагт 350 км тэрчлэн түүнээс ч түргэн хурдтай Хятадад үйлдвэрлэсэн хурдын галт тэрэг уг замаар хурдлах болно. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\