Хятад улс газар хөдлөлтийн районд байгаа аюултай усан санд усны төвшин дор байлгах болон усыг суллан ажиллуулж, усан сангийн аюулгүй байдлыг батлаж байна гэж Хятадын усан аж ахуйн яамны орлогч сайд Э Жиньпин 25-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Одоо Сычуаний газар хөдлөлтөд нөлөөлөгдсөн усан сангийн 70 гаруйг нь усыг нь суллан ажиллуулж байна. 800 гаруй усан сангийн усны төвшинг дор байлган ажиллуулж байна гэж тэрээр танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын усан аж ахуйн яам мэрэгжилтэн томилон уул нурснаас болон гол мөрөн хашигдаж бүрэлдсэн нуурт үнэлгээ хийж, уридчилан сэрэмж өгөх цэг ажиллуулж, хүн ардыг шилжүүлэх төсөл хэрэгжүүлсэн байна гэжээ. 7-р сараас өмнө аюултай байгаа усан сангийн аюулгүй байдлыг батлаж, бэхлэн эрэсдлийг үндснээс нь арилгах болно гэж тэрээр бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
|