26-ны өдөр, "Рэнь Минь Ри Бао" сонин "Нэмэр хандиваар эрхэм үйлсийг бичиглэж байна" гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэл нийтэлж, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслаж байгаа сайн дурынхныг сайшаан тэмдэглэжээ.
Бүрэн бус бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, сүүлийн 10 гаруй хоногт, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажиллагаанд оролж байгаа сайн дурынхан 200 мянгаас давсан гэж уг өгүүлэлд тэмдэглэсэн байна.
Ах дүү нарынхаа байдалд сэтгэл тавьж, хайрлан халамжилж өөрийн ашиг тусыг бодохгүйгээр хувь нэмэр оруулж байгаа сайн дурынхны ажиллагаа нь сайныг эрхэмлэвэл буянд шадарладаг сайн уламжлалыг харуулсан төдийгүй бас бусдад туслахаар баяр жаргалаа болгодог цаг эрний үзэл санааг бадруулсан юм гэж уг өгүүлэлд бас тэмдэглэжээ.
Сайн дурынхны үзэл санааг ихээр бадруулбал, манай нийгэм нэн найрсаг эвсэг болж, манай улс орон нэн баян чинээлэг түвшинд хүрч, манай үндэстэн нэн их соёл иргэншил, хөгжил дэвшилд хүрэх болно. Сайн дурынхан өөрийн нэмэр хандиваараа эрхэм үйлсийг бичиглэж, Хятадын ард түмний цоо шинэ дүр төрхийг харуулж, мөн Хятадын орчин үеийн хөгжлийн байгуулалтад үзэл санааны шинэ хүч сэлбэж, манай агуу их үндэстнийг ялалтаас ялалтад дэвшихэд тус дөхөм үзүүлэх юм гэж уг өгүүлэлд бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|