"Сычуаньтай сэтгэлээ холбон хүслэнгийн очийг дүрэлжүүлэх" лааны гэрлийн үдэшлэг 25-ны орой Шянганы Аж үйлдвэрийн их сугуульд болов, Шянганы олон их дээд сургуулийн 1000 гаруй оюутан "Шянганы залуу оюутан сурагчдын гамшгаас авран Сычуаньд туслах арга хэмжээ"-ний зохион байгуулсан энэ үдэшлэгт оролцов.
Үдэшлэг эхлэх үед, бүх хүмүүс нэг минут номхон зогсож Сычуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн гашуудав. Дараа нь хүн бүр гар дахь лаагаа асааж газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг дурсан гашууджээ. Олон сургуулийн төлөөлөгчид үг хэлцгээж, гамшигт нэрвэгдсэн районы иргэдийн гэр орноо сэргэн босголтод Шянганы залуу оюутан сурагчид эв санаа нэгтэйгээр дэмжлэг үзүүлэхэээ илэрхийлэв.
Шянганы 10 гаруй их дээд сургуулийн оюутан сурагчдын 30 гаруй удирдагчдын санаачилсан "Шянганы залуу оюутан сурагчдын Сычуаний гамшигт нэрвэгдсэн районд туслах арга хэмжээ"-г Шянганы олон их дээд сургуулийн оюутан сурагчдын идэвхтэй угтан дагаж дэмжсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|