Хятадын Буяны Ерөнхий Нийгэмлэг зэрэг 14 байгууллагаас Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн нутаг районд зориулсан хандив цуглуулах бүх Хятадын нийгмийн олон нийтийн байгууллагуудын тоглолт 25-ны орой Бээжинд боллоо.
"Вэньчуанийг хайр сэтгэлээр дулаацуулахын тулд бид ажиллацгааж байна" гэсэн том хэмжээний энэ тоглолт нь нам, төр засгаас ард иргэдийн амь насыг дээд хэмжээнд чухалд үзэж, ардын арми болон нийгмийн олон салбарынхан гамшигт дайрагдсан ард иргэдэд бүх талын туслалцаа үзүүлж, тэднийг халамжилж байгаа сэтгэлгээг илтгэж, бүх Хятадын ард түмэн сэтгэл санаа нэгтэйгээр түмний зориг нийтийн хүчнээр сайн сайхан гэр орноо байгуулах гэсэн бат чанга итгэлийг уламжилжээ.\О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|