• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    may 8th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-26 11:06:28    
23 улс орон болон Хятадын Шянган Сычуаньд 1600 гаруй тонн тусламжийн бараагаар хангажээ

Синьхуа Агентлаг

      Сычуань мужийн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албын дарга Хөү Шюнфэй 25-ны үдээс хойно хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 24-ний өдрийн байдлаар, 23 улс орон болон Хятадын Шянганы Засаг Захиргааны Онцгой Районаас Сычуаньд 1600 гаруй тонн тусламжийн бараагаар хангасан байна гэлээ.

      Үүнд: Оросын тусламжийн майхан, хөнжил, эм бэлдмэл, Саудын Арабын Засгийн газрын тусламжийн майхан, хөнжил, хүнсний бараа, Пакистаны Засгийн газар, Филиппиний Засгийн газрын тусламжийн майхан, Индонезийн Засгийн газрын тусламжийн эм бэлдмэл, хүнсний бараа, майхан, Шянганы онцгой районы хангасан хувцас, бээлий зэрэг багтаж байна.

      Хөү Шюнфэй хэлэхдээ, гамшиг гарсны дараа, Орос, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улс орнууд болон Тайвань, Шянган зэрэг нутгуудаас Сычуань руу мэргэжлийн авран туслах 7 анги ирүүлсэн. Өнөө, Орос, Япон, Их Британи зэрэг улс орон болон Тайвань, Шянган, Аомэнь зэрэг газар нутгийн эмнэлгийн 10 анги, хорио цээрийн нийт 272 ажилтан Сыучаньд ажиллаж байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж,Э.Цогзолмаа хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040