• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-26 15:06:35    
Намцо нуур жуулчдын анхаарлыг татаж байна

Синьхуа Агентлаг

      Түвдийн хүн ардад "Тэнгэрийн нуур" гэж хүндлэгддэг Намцо нуур нь сүүлийн жилүүдэд Түвдийн аялал жуулчлалын халуун цэгийн нэг болжээ. Түвд нь Намцо нуурыг олон улсын түвшин бүхий өндөрлөгийн нуур бүрдийн экологийн аялал жуулчлалын газар болгохоор бүтээн байгуулж байна.

      Түвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын газрын бүртгэлээс үзвэл, Түвд орж байгаа жуулчдын 99 хувь нь Лхасыг аялал жуулчлалын чухал зорьсон газраа болгож байгаа бөгөөд Лхас хотын Даншүн шяний Намцо нуур нь сүүлийн жилүүдэд Лхасын аялал жуулчлалын чухал газар болсон байна. Намцо нуурт хүрэх замыг засан шинэчилж, машин унааны аюулгүй байдлыг баталгаатай болгосон бөгөөд зам дагуу газар болон Намцо нуурын үзэсгэлэнт районы төв хэсэгт буудал, дэлгүүр, бие засах газартай болж, үйлчилгээний түвшин нь дээшилсэн юм байна.

      Намцо гэдэг нь тэнгэрийн нуур гэсэн түвд үг юм байна. Намцо нуур нь далайн түвшнээс 4718 метр өндөрт бөгөөд дэлхийн хамгийн өндөрт байдаг шорвог нуур юм. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\