Бээжингийн Олимпийн наадамд ороцлох гар бөмбөгийн эмэгтэй баг тамирчдыг шалгаруулах шигшилтийн тэмцээн буюу Азийн бүсийн шалгаруулах тэмцээн 25-ны өдөр Японы Токио хотноо өндөрлөсөн байна. Казахстаны баг 3:1-ийн харьцаагаар Тайландын багийг хожиж, Бээжингийн Олимпийн наадамд оролцох эрх авсан хамгийн сүүлчийн багаар тодорчээ.
Ингэснээр, Бээжингийн Олимпийн наадамд оролцох гар бөмбөгийн 12 эмэгтэй баг тамирчид бүгдээрээ тодорсон байна. Үүнд зочлогч орон Хятад улсын баг тамирчид, 2007 оны дэлхийн аварга Италийн баг тамирчид, хоёр дугаар байр эзэлсэн Бразилийн баг тамирчид, гурав дугаар байр эзэлсэн Америкийн баг тамирчид болон Кубын баг тамирчид, Оросын баг тамирчид зэрэг дэлхийн хүчирхэг багууд багтаж байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|