• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-26 17:57:55    
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг байршууллаа

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв Хороны Улс Төрийн Товчоо 26-ны өдөр хуралдаж, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах болон гамшгийн дараах сэргээн болголтын ажлыг байршуулах асуудлыг судалсан байна.

      Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш гарсан хамгийн хүчтэй газар хөдлөлт болох Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нийт нам, нийт арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн сэтгэл санаагаа нэгтгэн оролцож, Шянган, Аомэнь, Тайваний ах түү нар болон гадаад дахь Хятадын харьяат нар, хятад хүмүүс идэвхтэй хандив өргөж, гадаадын Засгийн газрууд, олон улсын байгууллагууд, олон улсын найз нөхдүүд идэвхтэй тусламж үзүүлж, шаргуу хатуужилтай чармайснаар, гамшгийн эсрэг хийсэн тэмцэл үе шатны чанартай чухал амжилтанд хүрсэн юм гэжээ.

      Одоо, гамшгаас авран туслах ажлын байдал хүнд байгаа. Нуранги доор байгаа хүнийг эрэн хайж аврахын дагуу, ард иргэдийг төвхнүүлж, ажил үйлдвэрлэлээ сэргээх хэрэгтэй. Сэргээн босголтын ажлыг нэн чухал байранд тавьж, гамшгаас авран туслах ажлуудыг сайн хийх хэрэгтэй гэж уг хурал тэмдэглэжээ.

      Гамшгаас авран туслах ажлыг сайн хийхийн дагуу, эдийн засаг, нийгмийн хөгжлийг сайн хийх хэрэгтэй. Бүх хүчин чадлаараа гамшигт дайрагдсан нутаг районд тусалж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжил, нийгмийн эв зохицонгуй тогтвортой байдлыг хэвээр байлгах хэрэгтэй. Олимп болон Пара-олимпийн бэлтгэл ажлыг сайн хийж, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг бодит үйл ажиллагаараа дэмжиж, гамшигтай тэмцэх тэмцлийн бүх талын ялалтад заавал хүрэх хэрэгтэй гэж бүс нутгийн салбаруудад уг хурал шаардсан байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\