• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    may 5th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 08:48:17    
Тусламжийн эд барааг үр ашигтай, түргэн хуваарлан өгч байна

Синьхуа Агентлаг

     Гадаад орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагууд болон гадаадад суугаа Хятадын харьяат нар, хятад хүмүүсийн хандивласан тусламжийн эд барааг Сыучаний газар хөдөлсөн нутагт үр ашигтай түргэн хуваарлан өгч байна.

     Сычуань мужийн Ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн танхимын орлогч дарга Дү Шяо-янь хэлэхдээ, хилдийн чанадаас хандивласан эд барааг хилийн боомтоор маш түргэн мөртөө их үр ашигтай нэвтрүүлэх, хуваарлах иж бүрэн механизм бүрдүүлээд байна гэлээ. Хилийн чанадаас хандивласан тусламжийн эд барааг зөвөөрлөх ажлыг Ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн танхим нэгдэлтэй хүлээн авч зохицуулж байна. 25-ны оройн байдлаар, Сычуань мужийн Ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн танхим 25 улс орон, газар нутгийн хандивласан тусламжийн эд барааг хүлээн авсан байна гэж Дү Шяо-янь тэмдэглэжээ.

     Тэр хэлэхдээ, Тусламжийн эд барааг цаг даруйд нь гамшигт дайрагдсан иргэдэд олгох явдлыг баталгаажуулахын тулд, Засгийн газраас хяналтын ажлаа эрчимжүүлэн, ажлын их олон хэсгийг үндсэн шатанд очуулж, эд барааг хуваарлан оглож байгаа байдалд хяналт тавиулж байна.

     Тусламжийн эд барааг шян сууринд хүргэсний дараа, тэдгээрийг яаж хуваарлах, яаж хэрэглүүлэхийг олон нийтийн хяналтанд байлгаж байгаа юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040