Хятадын гамшигтай тэмцэж, гамшгаас авран туслах ажлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ша Зүкан 26-ны өдөр Шанхай хотод өндрөөр үнэлсэн байна.
НҮБ болон Шанхай хотын хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн хотын мэдээжүүлэлтийн 7-р чуулга уулзалт Шанхай хотод нээгдсэн байна. Ша Зүкан уг чуулга уулзалт дээр үг хэлэхдээ, хүчтэй газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан Хятадын Сычуаний ард түмнийг тохинуулж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны өмнөөс илэрхийлсэн бөгөөд эндсэн хүмүүсийг дурсаж гашуудсан байна. Тэрээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг хамгийн их хүчин чармайлтаар Хятадын гамшигт дайрагдсан нутаг районд туслах болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлсэн байна гэжээ.
Ша Зүкан хэлэхдээ, Хятадын Засгийн газар хамгийн түргэн шуурхай арга хэмжээнүүд авч, гамшигтай тэмцэж, авран тусалсан байна. Энэ нь Засгийн газрын ажлын өндөр чадавх болон хүний төлөө гэсэн үзэл санааг бүрэн харуулсан байна. Хятадын Засгийн газар бас дэлхий дахинд гамшгийн байдлыг тогтмол мэдээлж байгаа нь Хятад улсын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголтыг нэмэгдүүлсэн юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|