• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 10:32:46    
Сайн дурынхан чухал үүрэг гүйцэтгэж байна

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв хорооны Зохион байгуулах хэлтсийн орлогч дарга Өү Янсүн 26-ны өдрийн хэвллэийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ажилд олон төрлийн сайн дурын байгууллага мөнгө төгрөг хандивлах, авран туслах, дэг журмыг сахиулах, гамшгийн дараах сэргээн босголт зэрэг ажилд нааштай оролцож, маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, олон улсын авран туслах ангийн гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа зориг санаа, хүмүүлгийн үзэл санаа зэрэг нь гамшигдсан районы ард түмэн болон Хятадын засгийн газрын өндөр үнэлгээг хүлээж байна. Хятадын гамшигтай тэмцэн авран туслах ажлыг дэмжиж байгаа дэлхийн олон оронд Хятад улс баярлаж байна гэжээ.

      26-ны өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд 65080 хүн амь үрэгдэж, 360 мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд 23000 хүн сураггүй алга байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\