• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 10:35:50    
Олон улсын хамтын нийгэмлэг манай улсын газар хөдлөлтийн гамшигт анхаарал халамжаа хандуулсаар байна

CRI

      Олон улсын хамтын нийгэмлэг олон янзын арга хэлбэрээр Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт анхаарал халамжаа хандуулж байгаагаа Хятадын талд илэрхийлсэн бөгөөд тусламж үзүүлсээр байна.

      Албанийн Ерөнхийлөгч Б. Тори, Гамбийн ерөнийлөгч Я. Жаммех, Маршалын арлуудын ерөнхийлөгч Л. Томинг нар дарга Хү Жиньтаод цахилгаан утас илгээж сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.

      БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүөд, БН Конго Улсын парламентын дарга Ж.Коумба , Тонгын парламентын дарга Тулакепа, Бахрайны парламентын дарга Али Салех, Казахстаны парламентын дарга Аслан Мушин, Филиппиний парламентын дарга П.Ногралес нар цахилгаан утас ирүүлсэн байна.

      Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаод, Гүржийн ерөнхий сайд, Казахстаны ерөнхий сайд, Ардчилсан Конгогийн ерөнхий сайд, НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэгч дарга, Дэлхийн цаг уурын байгууллагаын ерөнхий нарийн бичгийн дарга нар цахилгаан утас ирүүлжээ.

      Сүүлийн өдрүүдэд бас гадаадын олон улс манай оронд хандив, тусламж ирүүллээ. Үүнд Израилийн засгийн газар 15 сая еврогийн үнэ бүхий тусламжийн эд бараа, Шведийн засгийн газар 120 сая гаруй Кроны мөнгө төгрөг, эд барааны тусламж олгосон байна.

      Герман, Унгар, Канад зэрэг орны засгийн газар ч Хятадын талд тус тус мөнгө төгрөг, майхан эд барааы тусламж үзүүлсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\