Холбогдох байгууллагын нэгдсэн тохируулалтын дагуу, Бээжин, Хүбэй, Фүжянь зэрэг Хятадын 21 муж ,хот, районыхон Сычуаний гамшигт нэрвэгдсэн бүсийн дотроос өөр өөрийн шууд харилцаатай нутаг районд бүх хүчээрээ тусалж, тухайн газар нутгийн ард иргэдэд түр орон сууцаар хангаж, гамшигт нэрвэгдсэн нутаг районы ард иргэдийн үндсэн амьжиргааны асуудлыг зохицуулан, сэргээн босголт хийх болон эдийн засгаа хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаа, техникийн удирдамж зэрэг талын үйлчилгээ хангаж байна.
Өнөө, олон муж, хот, районы тусламжийн эд барааг гамшигт нэрвэгдсэн нутаг районд хүргэсээр байгаа бөгөөд авран туслагчид ч тухайн бүс нутагт очсоор байна. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\
|