• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 11:00:16    
Сычуаний гамшигт нэрвэгдсэн районы 479 далан хашлага эвдэгдджээ

Синьхуа Агентлаг

      5-р сарын 25-ны өдрийн 17 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы 479 далан хашлага эвдэгдлээ гэж сурвалжлагч Хятадын Усны аж ахуйн яамны Газар хөлдөлтийн гамшигтай тэмцэх командлалын газраас мэдээллээ.

      Энэ удаагийн шалгалтаар ойлгосон аймшигтай далан хашлагын байдалд чиглүүлэн Усны аж ахуйн яамны газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх өмнө фронтын удирдах хэсэг янз бүрийн аюултай байдалд чиглүүлэн адил бус зэрэглэлийн онц байдлын арга хэмжээ авсан байна. Газар хөдлөлтөд ноцтой эвдэгдсэн нилээд аймшигтай 250 газрын 242 газарт нь аюулаас аврах төсөл хэрэгжүүлж, 24 мянга гаруй хүн ардыг шилжүүлсэн байна.

      Дараачийн алхамд шалган зохицуулах талаар үерийн гол улирал болохоос өмнө засаж сэлбэх ажлыг бүрэн дуусгаж, боогдсон нуурын доод сав газарт үерийн гамшиг учруулахаас сэргийлэх арга хэмжээг шамдан судлан хэрэгжүүлж, газар хөдлөлтөд нилээд их эвдэгдсэн юм уу, бага зэрэг эвдэгдсэн далан хашлагын байдалд цаашид хяналт тавих хэрэгтэй гэж Усны аж ахуйн яамны өмнө фронтын удирдах хэсэг болон Сычуань мужийнхан дэвшүүлсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\