БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 26-ны өдөр Сычуань мужийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт хүрэлцэн очиж, тэндэх боловсон хүчин олон түмэн болон авран туслах ажилд оролцож байгаа хүмүүсийг эргэн үзэж, газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас авран туслах ажлыг заан жолоодов.
Тэрээр Сычуань мжийн төв Чэндү хүрснийхээ дараа нэн даруй Чэндүгийн Цэргийн тойргийн ерөнхий эмнэлэгт хүрэлцэн очиж, газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүс болон эмч сувилагчдыг эргэж үзэв. Тэрээр тусгайлан хүнд өвчтөний тасагт очиж, нурсан байшинд дарагдаад 100 гаруй цаг болсны дараа аврагдсан хүмүүсийг элэгсэг дотноор эргэж үзсэн байна.
Дараа нь тэрээр Чэндүгийн галт тэрэгний буудалд очиж, гамшгаас авран туслах эд бараа зөөвөрлөж байгаа байдалтай танилцаж, эд бараа буулгаж байсан төмөр замын ажилчид болон сайн дурынхныг эргэж үзсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|