• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 11:18:23    
Хоёр эргийнхэн бүр Хятадын үндэстэн юм гэж Ү Бөшюн тэмдэглэжээ

CRI

      Хятадын Гоминдан намын дарга Ү Бөшюн 27-ны үдээс өмнө Гоминдан намын эх газарт айлчлах төлөөлөгчдийг дагуулан Наньжин Жүн Шань бунханд бараалхаж, дараа нь Жүн Шань бунхны дор талд байдаг Бө-ай өргөн талбайд үг хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийнхэн бол бүр Хятадын үндэстэн юм6 цус махны холбоог ямар ч хүн баллаж чадахгүй гэжээ.

      Ү Бөшюн хэлэхдээ, ХКН-ын Төв Хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн урилгаар Хятадын Гоминдан намынхан энэ айлчлалыг хийж, анх удаагаа Наньжин хотноо ирж байгаа юм. Наньжин бол Гоминдан намын Засгийн газрын сууж байсан газар, ялангуяа хоёр эргийн ард түмний хамтын хүндэтгэлийг хүлээсэн Сунь Ятсений бунхан энд байдаг учраас, Гоминдан намтай эх үүсвэрийн онцгой холбоо, сэтгэлгээтэй байдаг юм гэлээ. Наньжин хотын Засгийн газраас Сунь Ятсений бунхныг сайхан хамгаалж байгаад маш их талархаж байгаагаа Ү Бөшюн тэмдэглэжээ.

      Хоёр эргийнхэн бүр Хятадын үндэстэн юм. Цус махны холбоог ямар ч хүн баллаж чадахгүй. 5-р сарын 12-ын өдөр хүчтэй газар хөдөлсөн үеэр, хилийн чанадаас Хятад улсад анхны тохинуулах захидлыг Гоминдан намын төв хороо илгээсэн байгаа юм. Түүний дараа, Тайваний ард санаачилгаасаа хайр халамж үзүүлэн, гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийг бодит ажиллагаагаараа тусалсан юм гэж тэр бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\