Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлт гарснаас хойш Хятадын засгийн газар гамшгийн дараах өвчин тахлаас сэргийлэх арга хэмжээ авсан байна. Газар хөдллөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт өнөө хүнд халдварт өвчин болон олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдал гарсан мэдүүлэг байхгүй байна.
Газар хөдөлсний дараа, Эрүүл мэндийн яам Хятадын өвчин тахлаас урьдчлан сэргийлэх хяналтын төвийг зохион байгуулан гар утсаар өвчин тахлын байдлыг мэдүүлэх систем яаралтай хөгжүүлж, гамшгийн дараа хагас сарын дотор Хятадын олон газрын өвчин тахлаас сэргийлэх хүмүүсийг гамшигт нэрвэгдсэн нутагт очуулан төрөл бүрийн ариутгал хийж, нас барсан хүмүүсийн цогцосыг оршуулан, хүн ардыг шилжүлэн төвхнүүлж, үүсч мэдэх өвчин тахлаас сэргийлсэн байна. Өнөө Хятадын олон газраас хүрэлсэн ирсэн 13 мянга гаруй хүн энэ ажилд оролцож байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|