БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 27-ны үдээс өмнө нисдэг тэргээр Вэньчуань шяний Иншиү орж, гамшгийн байдалтай танилцсан байна.
Ү Бангүө 26-ны өдөр Сычуаний гамшигдсан районд хүрч, боловсон хүчин ард иргэдийг болгоон тохинуулж, өргөн олон авран тусалж байгаа ажилтнуудыг эргэн үзэж, гамшигтай тэмцэн авран туслах ажлыг жолоодсон байна.
Тэрээр Чэндүд хүрснийхээ дараа нэн даруй Чэндүгийн цэргийн тойргийн ерөнхий эмнэлэгт хүрч, газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудыг болгоон тохинуулсан байна.
Дараа нь тэрээр Чэндүгийн галт тэрэгний өртөөнд хүрч, авран туслах бараа тээвэрлэлтийн байдалтай танилцсан бөгөөд бараа ачиж буулгаж байгаа төмөр замын ажилчид болон сайн дурынхныг эргэн үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|