
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мун-бак Хятадад 4 хоногийн төрийн айлчлал хийхээр өнөөдөр үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирлээ.
Энэ бол Ли Мун-бакийн энэ оны 2-р сард БНСУ-ын ерөнийлөгч болсноос хойш Хятадад хийж байгаа анхны айлчлал болно. Айлчлалын хугацаанд Хү Жиньтао болон Ли Мун-бак хэлэлцээ хийнэ, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд ВэньЖябао болон УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь тус тус Ли Мун-бактай уулзана.
Ли Мун-бак Бээжин их сургуульд лекц унших бөгөөд үндэсний спортын төв буюу "Шувууны үүр"-тэй танилцана. Бээжинд хийсэн айлчлалаа өндөрлөөд дорнод нутгийн Шаньдүн мужийн Чиндао хотод айлчилж, Чиндаод Хайэр нэгтгэл болон Өмнөд Солонгосын Хятад дахь аж ахуйн нэгжтэй танилцах болно. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|