• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-27 16:45:57    
Сычуаний газар хөдлөлт нь Хятадын ерөнхий эдийн засагт нөлөөлөхгүй

CRI

      Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн банк санхүүгийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан И Шяньрүн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Сычуаний хүчтэй газар хөдлөлтийн Хятадын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл бол хэсэг талын, түр цагийн болох бөгөөд Хятадын ерөнхий эдийн засагт нөлөөлөхгүй юм гэжээ.

      И Шяньрүн хэлэхдээ, гамшиг гарсан нутаг нь Хятадын эдийн засгийн хөгжлөөр тааруухан баруун өмнөдийн уулархаг район юм. Газар хөдлөлтөд хэдийгээр эдийн засгийн харьцуулшгүй их хохирол гарсан боловч энэ нь Хятадын эдийн засгийн асар том хэмжээнд тун бага хэсгийг эзлэх тул Хятадын эдийн засгийн үндэс суурьд нөлөө болохгүй юм. Тэр мөртөө төвлөрсөн төсвөөс гамшгийн дараах сэргээн босголтод асар их хүч хөрөнгө оруулж байгаа нь үндэсний үйлдвэрлэлийн нэмэгдлийн нэг чухал дайчлах хүчин зүйл болж мэдэх юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\