2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас өмнө амжуулж, Бээжингийн метроны бүх өртөөнд зорчигчдыг өртөөнд орохоос нь өмнө аюулгүйн шалгалт хийдэг болгоно. Сэтгүүлч 27-нд Бээжингийн метроны компаниас мэдээлснээр, Олимпийн наадам болохоос өмнө амжуулж, Бээжингийн өнөөгийн метроны 5 шугам болон 6-р сарын сүүлчээр ашиглалтанд орох 3 шугамын бүх өртөөнд аюулгүйн шалгалтын төхөөрөмж суурилуулж, зорчигчдыг өртөөнд орохоос нь өмнө аюулгүйн шалгалт хийдэг болгох юм байна.
Олимпийн наадмын хугацаанд Бээжингийн метроны өдөр тутмын зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 5 сая орчимд хүрнэ. Олимпийн наадмын эхлэх, төгсөх өдөр Бээжингийн метрог 24 цагаар ажлуулж, наадмын хугацаанд бүх шугамын ажиллах хугацааг зохистой уртасгах болно.\Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|