Гадаадад цагаачилж байгаа Хятадын харьяат, хятад хүмүүс, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажиллаж байгаа хүмүүс болон гадаадад сурч байгаа Хятадын оюутнууд Хятадын Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт сэтгэл татагдаж, амь үрэгдсэн ах дүү нараа эмгэнэн гашуудахын зэрэгцээгээр гамшигт нэрвэгдсэн нутагт үргэлжлэн мөнгө төгрөг хандивлан тусламж үзүүлж байна.
Шинэ Зеландын хамгийн том хот Аокландад Хятадын харьяатууд болон хятад хүмүүс мөнгө төгрөг хандивлах юм уу, майхан зэрэг гамшгаас авран туслах эд бараа худалдан авч, гурван хоногийн дотор нийт 4000 майхан, 4800 ширхэг орны гудас цуглуулж, энэ долоо хоногт Сычуаний гамшигт нэрвэгдсэн нутагт хүргэж өгөх гэж байна. 26-ны өдрийн байдлаар, Хятадаас Аокландад суугаа Ерөнхий консулын газар Хятадын харьяат, хятад хүмүүс, Хятадын оюутнууд болон найрсаг хүмүүсийн хандивласан нэг сая 800 мянган Шинэ Зеландын фунтыг хүлээж авсан байна.
Хятадаас Португалид суугаа Элчин сайдын яамны Консулын газрын бүртгэлээс үзвэл, 25-ны өдрийн байдлаар, Португалид байгаа Хятадын харьяат, хятад хүмүүсийн хандивын мөнгө 2 сая 200 гаруй мянган юаньд хүрсэн юм байна. Өөр бүрэгэлээс үзвэл, Хятадаас Кампучид суугаа элчин сайдын яам 1 сая 250 мянган ам.долларын хандив хүлээж аваад байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|