• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 10:06:20    
7 улс орон болон Шянган, Аомань, Тайваний эмнэлгийн ангийнхан Сычуаний гамшигт нэрвэгдсэн нутаг районд туслаж байна

Синьхуа Агентлаг

      5-р сарын 20-ноос хойш, нийт 7 улс орон болон Шянган, Аомэнь, Тайваний эмнэлгийн ангийнхан Сыучаний гамшигт нэрвэгдсэн нутаг районд эмчилгээний тусламж үзүүлж байгааг Хятадын Сычуань мужийн Гадаад хэрэг эрхэлсэн албаас сурвалжлагч ойлгож мэдээлжээ.

     Хятадын Сычуань мужийн Гадаад хэрэг эрхэлсэн албын дарга Тань Шинь танилцуулж хэлэхдээ, Орос, Япон, Итали, Герман, Их Британи, Франц, Куба зэрэг 7 улс орон болон Шянган, Аомэнь, Тайваний эмнэлгийн нийт 285 ажилтан Чэндү, Дэ-ян, Мянь-ян, Гуан-юань зэрэг газруудад хүмүүнлэгийн авран туслах ажил өрнүүлж байна.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Шянганы хорио цээрийн ажилтнууд, Тайваний Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгийн ангийнхан ажлаа дуусгаж буцсан юм байна.

      Үүнээс гадна, 15-наас 20-ний өдрүүдэд Япон, Орос, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг 4 улс орон болон Шянган, Тайваниас нийт авран туслах 4 анги ирүүлжээ. Тэд Чинчуань, Бэйчуань зэрэг гамшигт хүнд нэрвэгдсэн нутаг районд авран туслах ажил хийж, амь үрэгдсэн 76 хүний цогцсыг хайж олсон байна. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав\