УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 27-ны үдээс өмнө Бээжинд Хятадын Гоминьдан Намын дарга Ү Бөшюн тэргүүтэй Хятадын Гоминьдан Намын Эх газарт айлчлагсадтай уулзав.
Хоёр эргийн харилцааг сайжруулан хөгжүүлэхэд дарга Ү Бөшюнгийн гаргасан чухал их хувь нэмрийг дарга Жя Чинлинь өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Тайваний байдалд идэвхтэй өөрчлөлт гарч, хоёр эргийн харилцаа сайн сайхан хөгжих байдал гарсан үеэр дарга Ү Бөшюн тэргүүтэй төлөөлөгчдийн энэ айлчлал нь чухал ач холбогдолтой юм. Гоминьдан, Коммунист хоёр нам хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжиж байгаа энэ боломжийг ашиглаж, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн шинэ байдлыг бий болгохоор хамтаар чармайх ёстой гэжээ.
Ү Бөшюн хэлэхдээ, шинэ байдалд, хоёр нам харилцаа, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хоёр эргийн иргэдийн анхаарч байгаа асуудлыг зохицуулахаар хайлт хийх ёстой гэжээ.
Ү Бөшюн нарын зэрэг хүмүүс бол ХКН-ын Төв хороо, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн урилгаар 26-ны өдрөөс эх газарт 6 хоногийн айлчлал хийж байна. 27-ны үзээс өмнө, тэд нар Наньжин дахь Сүнь Ятсений бунханд бараалхаж, мөн 27-ны үдээс хойно Бээжинд хүрэлцэн ирсэн юм. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|