Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Яамны хэвлэлийн төлөөлөгч Юй Жяньлян 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, дансанд шилжсэн гамшгаас авран туслах эд бараа, мөнгө төгрөгийн байдалд үндэслэн, ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн байгууллагаас гамшгаас авран туслах эд бараа, мөнгө төгрөгийг ашиглах төлөвлөгөөг боловсруулаад байна гэжээ.
Дансанд шилжээд байгаа тогтсон чиглэлийн хандивын мөнгийг хандивлагчийн хүсэлтийн ёсоор олгох болно. Тогтсон чиглэлгүй хандивын мөнгийг гамшигт дайрагдсан иргэдийн амьдралыг тохируулах, гамшгийн дараах сэргээн босголтод голдуу ашиглана. Орон нутгуудад эхний хугацаанд олгосон хандивын мөнгийг голдуу Сычуань муж болон орон нутгуудын гамшигт дайрагдсан газруудын майхан, түр хугацааны угсармал орон сууцны байшин, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд бараа худалдан авахад хэрэглэх болно гэж Юй Жяньлян илэрхийлжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Яам хандивын мөнгөний зонхилох хэсэг болох нийт 1 тэрбум 240 сая юанийг хуваарлан, Сычуань, Ганьсү, Шаньши болон Чүнчин хотод тус тус олгосон байна. \О.Дарамбазар очуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|