Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг 28-ны өдрөөс Хятадын дорнод нутгийн Аньхүй мужийн Хэфэй хотноо дамжуулсан байна.
Үдээс өмнө 8 цагийн үеэр, Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах ёслол Аньхүйн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. Дамжуулах ёслол эхлэхээс өмнө, хуран цугларсан хүмүүс бүгдээр 1 минут номхон зогсож, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг дурсаж гашуудал илэрхийлжээ.
Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Хэфэйд дамжуулах шугамын нийт урт нь 10.8 км, бамбарыг дамжуулахад 222 бамбарчин оролцов. Бамбарыг Хүйюань хүрээлэн, Тянь-э нуур зэрэг үзэсгэлэнтэй газрууд болон барилгуудын дэргэдүүр дамжуулсан бөгөөд Хэфэй хотын биеийн тамир спортын өргөн талбайд хүрч өндөрлөв. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|