
БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 28-ны өдөр Сычуаний гамшгийн байдалтай үргэлжлүүлэн танилцаж байна.

28-ны үдээс өмнө тэрээр Мяньжү хотын Хан Ванжэнь сууринд хүрч, Дүнфан цахилгааны корпорацийн үйлдвэрлэлийн баазын ажил байдалтай танилцжээ.

Ү Бангүө 26-ны өдөр тусгайлан Сычуаний газар хөдөлсөн районд хүрч, боловсон хүчин, ард иргэдийг болгоон тохинуулж, авран тусалж байгаа хүмүүсийг эргэн үзэж, гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах ажлыг жолоодож байгаа юм.

27-ны өдөр тэрээр Вэньчуань шяний Ин Шюжэнь сууринд хүрч гамшгийн байдалтай танилцаж, Зи Пинпу усан сангийн байдалтай газар дээр нь танилцаж, Дү Жян-янь хотын Шинфү хорооллын тохинуулах газар суугаа ард иргэдийг эргэн үзсэн юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|