• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 11:27:26    
Гамшгаас авран туслах найман гол ажлыг тогтоов

Синьхуа Агентлаг

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ерөнхий командлах газрын Ерөнхий командлагч Вэнь Жябао 27-ны үдээс хойш Ерөнхий командлах газрын хурлыг даргалан хуралдуулж, Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах дараачийн найман гол ажлыг тогтоов.

      Энэ найман гол ажил бол, гэмтэж бэртсэн хүмүүсийг шамдан авран эмчлэх, гамшигт нэрвэгдсэн ард олны амьдралыг чармайн төвхнүүлэх, өвчин тахлаас сэргийлэх ажлыг бүх талаар чангатгах, амь үрэгдсэн хүмүүсийн холбогдох ажлыг зүй зохистой хийх, газар хөдлөлтөөс үүсэлтэй гамшиг дахин гарахаас чанга сэргийлэх, үйлвэрлэлээ сэргээх ажлыг зохион байгуулах, гамшигт нэрвэгдсэн нутгийн нийгмийн тогтвортой байдлыг хэвээр байлгах, гамшгийн дараах сэргээн босголтын эхний хугацааны ажлыг сайтар хийх зэрэг болно.

      Хурал нь гамшигт нэрвэгдсэн ард олны орон сууц, өвчин тахлаас сэргийлэх, уул хад нурж голын урасгалыг таслан бий болгосон нуурын аюулыг зохицуулах зэрэг асуудлыг голчлон судалсан байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\