• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-28 11:29:03    
Гамшигт нэрвэгдсэн нутагт 820 сая Шянган доллар хандивлав

CRI

      Шянганы нийгмийн олон давхаргын хүн ард Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт үргэлжлэн мөнгө төгрөн хандивлаж байна. 27-ны өдрийн 16 цагийн байдлаар, Шянганы нийгмийн олон давхаргын хүн ардын Төв засгийн газраас Шянганд суугаа холбоо барих газраар дамжуулан гамшигт нэрвэгдсэн нутагт хандивласан мөнгө төгрөг 820 сая Шянган долларт хүрсэн байна.

      27-ны өдрийн байдлаар, Төв засгийн газраас Шянганд суугаа холбоо барих газар нь Хятадын Иргэдийн засаг захиргааны яам, Хятадын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан, Хятадын Боловсролын хөгжлийн сан, Сычуань мужийн Сангийн танхим, Сычуань мужийн Боловсролын танхим, Шааньши мужийн Гадаадад байгаа ах дүү нарын найрамдлын нийгмэлэг зэрэг байгууллага нэгжид гамшгаас авран туслах 410 сая шянган долларын хандив илгээсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\